Ирэх даваа гарагаас өглөө, оройны ачаалалтай үед ТӨҮГ-ын автобусуудыг нийтийн тээвэрт явуулах чиглэл өглөө

2021-04-02 1020 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох албаныхан нийтийн тээврийг хүртээмж, үйлчилгээг сайжруулах талаар өнөөдөр ярилцлаа.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөө, оройны ачаалал ихтэй үед Төрийн өмчит үйлдвэрийн газрын мэдэлд буй автобусуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах чиглэл өгөв.

Тэрбээр “Гол өндөр ачаалалтай чиглэлүүдэд өглөө, оройн цагт төрийн өмчит үйлдвэрийн газруудад байгаа автобусуудыг оруул. Жолооч нарын цалинг ТӨҮГ нь даах хэрэгтэй.

Өнөөдрийн дотор холбогдох албаныхан ярилцаж, ирэх Даваа гарагаас үйлчилж эхлүүлэх нь зөв. Гэхдээ компаниудынхаа орлогод дарамт болж болохгүй. Мөн халдвар хамгааллын дэглэмүүдийг сахиулах хэрэгтэй” хэмээв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10