Л.Энх-Амгалан: Хувийн сургуулиудад жилд 17.9 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгодог

2021-04-02 691 0

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хувьсах зардал болон сургалтын төлбөрийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Л.Энх-Амгалан: “Цар тахлын хуульд боловсролын салбартай холбоотой гурван заалт бий. Нэгдүгээрт, өмчийн хэлбэр үл харгалзан  бүх шатны боловсролын байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, сургалтын болон дотуур байрны төлбөрийг хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх журам батлах.  

Хоёрдугаарт, хичээлийн хоцрогдлыг арилгах, гуравдугаарт хичээлийг танхимаар бус цахимаар зохион байгуулсан тохиолдолд сургалтын чанарыг алдагдуулахгүй байх чиглэлийг Засгийн газраас өгсөн. Тиймээс бид  их дээд сургуулиудын төлбөрийн уян хатан нөхцөлөөр  сар бүр төлбөрөө авч байх, хичээл сонголт баталгаажуулахад урьдчилсан төлбөр шаардахгүй цуцлахгүй байх, дотуур байрны төлбөрийг буцааж олгох гэсэн чиглэлээр журмын хэрэгжилтийг хангаж ажилласан.

Монгол Улсад  өнөөдрийн байдлаар  88 их дээд сургуульд  147293 оюутан суралцаж байна. Үүнээс 20863 суралцагч сургалтын төлбөрийн хөнгөлөлт, зээлэнд хамрагдсан.  Хувийн сургуульд суралцаж байгаа 9700 суралцагчдад  50-100 хувийн хөнгөлөлт үзүүлсэн байна.

Нийт 71 дотуур байранд  11359 оюутан амьдарч байна. Үүнээс дотуур байрны төлбөрөө сургалтын төлбөрийн  хөнгөлөлтөд шилжүүлсэн 1100 хүүхэд байгаа бөгөөд төлбөрөө 2567 хүүхэд буцааж авсан. Төлбөрөө дараагийн улиралд шилжүүлсэн 4642 хүүхэд байна.

Ерөнхий боловсролын өндөр төлбөртэй сургуулиудад хувьсах зардал өгөхгүй. Үүнд 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй хувийн сургууль хамаарна. 

Хувийн сургуулиудад жилд 17.9 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгодог. Улсын хэмжээнд 5-10 сая төгрөгийн төлбөртэй 24 сургууль бий.

Таван сая төгрөгөөс доош төлбөртэй сургуулиудад хувьсах зардлыг олгохдоо  цахим хичээлийн ирцийн гүйцэтгэлийг яам хянах, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан тайланг авах, ерөнхий боловсролын сургуулийн хувьд сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн байдлыг үндэслэнэ.

Хичээлийн хоцрогдол их байгаа учраас 5, 9, 12 дугаар ангийн хүүхдүүдэд түлхүү анхааран ажиллахаар болсон ба танхимаар давтлага хийхээр болсон. Мөн арванхоёрдугаар ангийн хүүхдүүд IELTS, TOEFL-н шалтгалт өгөх нөхцөлийг бүрдүүлнэ.

Өнөөдөр 88 их сургуульд 3300 хөтөлбөр байдгаас магадлан итгэмжлэсэн нь цөөхөн. Сургуулиуд кредитээ шилжүүлж ажиллахаар болсон. Энэ жилийн хувьд сургуулиуд өмнөх шигээ оюутнуудаа авна. Өөрчлөлтөд бэлтгэл хэрэгтэй учраас үе шаттайгаар явна”  гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

TV Chosun: Умард Солонгосын Ким Жон Ун хариуцлага алдсан 30 орчим албан тушаалтныг цаазалсан

Долоодугаар сарын сүүлээр Умард Солонгосын зарим нутагт их хэмжээний үер бууж, олон мянган хүний амь

2024-09-05

Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг түр зогсоолоо

Энэ оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Нийслэлийн ИТХ-аас 18 дугаар тогтоолыг баталж,  нийслэл хотод олг

2024-09-04

Эмээлтэд үүрэг гүйцэтгэж байгаа эрэлч нохой “Boroo” 10 гаруй тарвага илрүүлжээ

Нийслэлийн хэмжээнд тарваган тахал болон хүн, малын гоц  халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг

2024-09-03