Монголчуудын найман хүн тутмын нэг нь төрөлхийн өндөр градустай архийг задлах чадваргүй байдаг

2021-04-01 1274 0


Одоогоос хоёр жилийн өмнө эрүүл биетэй, 350 Монгол залууд архийг задлах дөрвөн төрлийн генийн судалгааг хийжээ. Эндээс найман хүн тутмын нэг нь төрөлхийн өндөр градустай архийг задалж чаддаггүй гэсэн дүгнэлт гарсан байна. Дөнгөж эхний хундага уугаад нүүр царай нь улайдаг, зүрх нь дэлсдэг, дотор муухайрдаг зэрэг нь өндөр градустай архийг задалж чадахгүй гэсэн үг аж. Тиймээс донтох өвчин тусах магадлал их өндөр болдог байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн дээрх баримтыг дурдсан юм.

Мөн тэрээр “Зөөлөн архины хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд бодлогоор дэмжих нь чухал. Зөвхөн архины үйлдвэрлэл, хэрэглээнд хяналт тавихаас гадна донтохоос сэргийлэх, эмчлэх тал дээр илүү олон чухал заалтыг нэмэх нь чухал. Донтох нь өвчин шүү дээ” хэмээсэн юм.



 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10