“Хятадад халдварын анхны тохиолдол илрэхээс өмнө коронавирус олон оронд тархсан байж болзошгүй”

2021-04-01 993 0

ДЭМБ-ын Коронавирусын эх үүсвэрийг мөрдөх Олон улсын шинжээчдийн хэсгийн судалгааны тайланд “Хятадад халдварын анхны тохиолдол илрэхээс өмнө коронавирус олон оронд тархсан байж болзошгүй” гэж тэмдэглэжээ.

Уг тайланд дурдсанаар шинжээчдийн хэсэг улс орнуудын гаргасан SARS-CoV-2-ийн эртний тархалтын талаарх судалгааны тоо баримтыг хянан судалжээ.

Тайланд тэмдэглэхдээ: “Судалгааны үр дүнгээс харахад SARS-CoV-2-ийн тархалт хамгийн анхны тохиолдол илэрснээс хэдэн долоо хоногийн өмнө байсан. Зарим сэжигтэй эерэг дээжийг Ухань дахь анхны тохиолдлоос ч эрт илрүүлсэн нь дамжуулалт байгааг харуулж байгаа бөгөөд бусад улс орнуудаас алдаж халдварласан байж магадгүй юм” гэжээ.

Тайланд холбогдох судалгааны чанар одоогоор хязгаарлагдмал байгаа боловч эдгээр эртнээс дамжуулсан байж болзошгүй тохиолдлуудыг судалж үзэх шаардлагатай байгааг тэмдэглэсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Анхан шатны ЭМБ-уудад олгох санхүүжилтийг иргэний нас, оршин суугаа байршлаас хамааран тооцно

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, арга, журам шинэчлэгдэж, Эр

2026-04-16

Улаанбурхан өвчний тохиолдол 14.5 мянга болж, 17 хүн нас баржээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, о

2026-04-06

“Дэлхийн аутизмын өдөр”-ойлгож, хайрлаж, хүндэлцгээе!

“4 сарын 02” энэ өдөр бол “Дэлхийн аутизмын өдөр” юм. Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс бо

2026-04-02