Н.Номтойбаяр: “Улс төрийн хөл хорио”-нд 307, ажилласны шагналд +57 хоног авч хилс ялыг шоронд дуусгав

2021-04-01 730 0

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр хорих ангиас өнөөдөр суллагдсан байна. 

Түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болоогүй байхад буюу 2020 оны Тавдугаар сарын 28-ны өдөр цагдан хорьсон билээ.

Шүүхээс Н.Номтойбаярт хоёр жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, нэг жилийн хорих ял оноосон юм. Хуулиар хэргийг шалгах явцад цагдан хоригдсон хугацааг ялын хэмжээнд оруулан тооцдог тул энэ дагуу түүний цагдан хоригдсон, ял эдэлсэн хугацаа өнөөдөр дуусгавар болсон байна. 

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудаснаа “Та бүгд сайн байна уу? “Улс төрийн хөл хорио”-нд 307, ажилласны шагналд +57 хоног авч хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэнд БАЯРЛАЛАА. Таны зөв гэдгийг би удахгүй батална. Би Та бүгдийн адил сураггүй болсон шударга ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улстөрөөр маш их цангаж байна” гэжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2025-12-03

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Итали улс дахь төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд найрамдах Итали улсын Ерөнх

2025-12-01

Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаяр, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн, ХХА

2025-11-24