Цэргийн албан дахь “ярга”-ыг эсэргүүцсэн иргэн талбай дээр цээж нүцгэн зогсож байна

2021-04-01 880 0

Иргэн Г.Мөнхжаргал хугацаат цэргийн алба хааж байхдаа бусдад зодуулж амь насаа алдсан цэргийн үхлийг энэ цагт байж боломгүй үйлдэл гэж үзэн эсэргүүцлээ илэрхийлж байна.

Тэрээр “Өнөөдөр бүтэн үхрийн мах 5-6 сая төгрөг байхад хүний алтан амийг 50, 60-хан сая төгрөгөөр үнэлж болох уу. Энэ шударга явдал уу. Яагаад төр засаг дуугүй байгаа юм. Би өөрөө 11 настай хүүтэй. Одоо би хүүгээ цэрэгт явуулна гэхээс үнэхээр эмээж байна.

Бид бүгд үр хүүхэдтэй хүмүүс. Цогцсыг нь хүлээж авах гэж цэрэгт явуулах юм уу. Ямар дайн байлдаанд явуулж байгаа биш. Хүний амь эрсдчихээд байхад төр засаг чив чимээгүй байна. Би үүнийг эсэргүүцэж, талбай дээр бүтэн цаг цээж нүцгэн зогсоно” гэсэн юм.

Харин цагдаагийн албан хаагч шаардлага тавьснаар тэрээр хувцсаа өмсөхөөр болсон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Амартүвшин: Аравдугаар сард сэтгэл зүйчийн үйлчилгээг давхардсан тоогоор 14600 суралцагч авсан байна

Нийслэл дэх Жендэрийн салбар хороо өнөөдөр хуралдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл

2025-11-07

Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна

Цас орсонтой холбоотойгоор халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион

2025-11-07

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

2025-11-04