Хугацаат цэргийн алба хаагч харамсалтайгаар амиа алдсантай холбогдуулан мэдээлэл хийнэ

2021-03-31 963 0

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 2021 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 22:40 цагт цэргийн дүрмийн бус харилцааны зөрчил гарч, тус ангийн салааны захирагч,  дэслэгч Г согтуурсан үедээ харуулчин-байлдагч Б-гийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан юм.

Хохирогчийн биеийн байдал хүнд, тархинд цус харвасан байдалтай ТТАХНЭ-ийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан боловч биеийн байдал нь сайжрахгүй байсаар нас баржээ.

Хэргийн тухайд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр шат шатанд нь хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн юм.

Энэ хэрэгтэй холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд өнөөдөр 15:00 цагт ЦДБЭЧ-ын Соёмбо танхимд хэвлэлийн бага хурал хийх юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07