Мьянмарын мисс тэмцээний тайзан дээрээс тусламж хүсжээ

2021-03-30 597 0

Тайландын нийслэл Бангкок хотод зохион байгуулагдаж буй Miss Grand International тэмцээнд Мьянмар улсыг төлөөлөн оролцож байгаа бүсгүй дэлхийн улс орнуудаас тусламж хүсжээ. Тайзан дээр гарахдаа боломжийг ашиглан “Намайг энэ тайзан дээр гарсан өдөр миний эх орон Мьянмарт 100 гаруй хүн алагдлаа. Би амиа алдсан хүмүүсийн араас гүнээ эмгэнэн гашуудаж байна” гэж хэлээд нулимсаа арчсан нь эх оронд нь болж буй үйл явдалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулав.

Янгоны их сургуулийн оюутан Хан Лайг тэмцээний тайзан дээр гарсан өдөр Мьянмарт 114 энгийн иргэн цагдаа нарын гарт алагдсан юм.

Тэрээр цааш нь “Мьянмарт туслаач гэж би гуйж байна. Олон улсын тусламж дэмжлэг бидэнд яаралтай хэрэгтэй байна” гэсэн юм.

Хилийн чанадад байгаа Мьянмарын иргэд цэргийн дэглэмийн харгислалыг эсэргүүцэж байна. Тэдгээрийн дотроос хамгийн өндөр албан тушаалтан нь НҮБ-д суугаа Мьянмарын элчин сайд Кяв Мой Тун юм.

Тэрээр Мьянмарын хууль ёсны засгийн газарт үнэнч болохоо зарлаж, цэргийн дэглэмийг тууштай эсэргүүцэхээ мэдэгдэж байв.

Иргэдийн тэмцлийг дэмжсэн Мьянмарын урлаг соёлын хэд хэдэн алдартныг цэргийнхэн баривчилж хориод байгаа. Miss Grand International тэмцээн болж буй Тайланд улсад Мьянмарын 4 сая орчим иргэн ажил хөдөлмөр эрхэлдэг. Тайландын эрх баригчид улс төржихгүй байхыг хатуу анхааруулсан тул тэд ажлаа алдахаас болгоомжилж, үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй болоод байгаа ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох захирамж гаргажээ

Говь-Алтай аймаг сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлажээ. Улсын хэмжээнд х

2024-11-25

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19