Т.Чимгээгийн ах Хүрэлбат: Э.Бат-Үүл тэргүүтэй хамжигч, хамтрагч, зохион байгуулагчдын хэргийг яагаад хаав?

2021-03-30 1515 0

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан 20 жилийн ял сонссон Т.Чимгээгийн ах Сүхбаатарын талбайд  өлсгөлөн зарлаад тав хонож байна. “Өөрийнхөө амиар дэнчин тавиад ч хамаагүй дүүгээ хилс хэргээс мултална. Миний хийж чадах зүйл энэ л байна” хэмээж байсан тэрээр өнөөдөр нэгэн ноцтой мэдээлэл хийв. Тодруулбал, Зоригийн хэрэгт дүүгийнх нь хамт  зохион байгуулагч, хамтрагч, хамжигчаар шалгагдаж байсан хүмүүсийн хэргийг хүчингүй болгосон Нийслэлийн прокурортой холбоотой нууц мэдээллийг ил болгосон юм.

Т.Чимгээгийн ярьж байснаар,  Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт А.Ганхуяг гэх хүнийг  хамтрагчаар шалган 8 сар хорьж байсан бол 10 сар хоригдсон Б.Булганыг тагнуулын Ерөнхий газрынхан  хамжигчаар  шалгаж байжээ. Харин гэмт хэргийг бүлэглэн зохион байгуулсан гэх үндэслэлээр Э.Бат-Үүлийг шалгаж, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон хэмээн хавтаст хэрэгт нь бичсэн байдаг аж.  

Гэвч энэхүү хэрэгт сэжигтнээр шалгагдаж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг 20 жилээр яллан бусдынх нь хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ нь С.Зоригийн гэх хэргийг нууцлалаас гаргахгүй байх шалтгаан байсан байх хэмээн тэрээр үзэж байгаа аж.

Тухайн үед “Э.Бат-үүл бусадтай бүлэглэн С.Зоригийг алах гэмт хэргийг зохион байгуулсан” хэмээн үзэж 1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйл буюу улс төрийн зорилгоор аллага хийх гэсэн гэмт хэрэгт 2016 оны есдүгээр сард яллагдагчаар татсан байдаг аж.  

Гэвч  Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Батжаргал  хэдхэн хоногийн дараа Э.Бат-Үүлийг “…. гэмт хэрэг үйлдсэн болох нь ХАНГАЛТТАЙ нотлогдохгүй байна” гэсэн тэмдэглэгээтэйгээр яллагдагчаар татсан тогтоолыг нь хүчингүй болгожээ.

Ийнхүү С.Зоригийн гэх хэргийн хамтрагч,  хамжигч, зохион байгуулагчдын хэргийг нотолж чадалгүй хэрэгсэхгүй болгосон  атлаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, ялласан нь хилс хэрэг хэмээн үзэж буйгаа мөн хэллээ. Хамтрагч, хамжигч, зохион байгуулагч нарынх нь хэргийг нотолж чадаагүй. Тэгсэн атлаа  сэжигтэн Т.Чимгээ Б.Содномдаржаа хоёрыг эрүүдэн шүүж ялласан нь шударга уу хэмээн Т.Чимгээгийн ах Хүрэлбат хариулт нэхэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10