Иргэний шилжилт хөдөлгөөнийг 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн зогсооно

2021-03-29 795 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналт хураалт 2021 оны 6 дугаар сарын 9-нд орон даяар явагдана. Тэгэхээр хуулийн дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг улсын хэмжээнд 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн зогсоох нь. Санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс шилжилт хөдөлгөөнийг эхлүүлэх юм байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиас:

  • 25 дугаар зүйл. Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх
  • 25.1.Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, энэ хуулийн 72.2-т заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ.
  • 25.2.Энэ хуулийн 25.1-д заасан иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана.
  • 25.3.Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх зохицуулалт нь ээлжит, ээлжит бус, дахин сонгуульд нэгэн адил хамаарна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07