Та хайр дурлалын асуудал дээр яаж ханддаг вэ?

2021-03-29 632 0

Та урьд өмнө өөрийгөө хайр дурлалын асуудал дээр яаж ханддаг болохоо олж мэдэхийг хүсэж байсан уу? Тэгвэл хамтдаа асуултын хариултыг олж мэдэцгээе.

Бид танд төсөөллийн техник дээр үндэслэсэн сонирхолтой тестийг (Роршах тест, сэтгэлзүйг тодорхойлох тест, ассоциатив тест гэж нэрлэдэг) санал болгож байна. Сэтгэлзүйчид хүний далд ухамсарт төсөөлж байгаагаас ч их мэдээлэл оршин байдаг гэж үздэг байна. Дээрх зураг руу сайтар анхааралтай харна уу. Таны анхаарал ямар мэдээлэл дээр төвлөрч байгаагаас хамаарч, асуултын хариултыг олж мэдэх боломжтой. Тэгэхээр, таны нүд юуг олж харж байна вэ? Бодолгүйгээр шууд хариул!

Тайлбар: Ерөн­хийдөө та дээрх зургаас 3 өөр дүрслэлийн аль нэгийг харсан байх ёстой. Дүрс болгон өөрийн гэсэн тайлбартай гэдгийг санаарай.

  1. Бүжиглэж буй хос
    Хэрэв та бүжиглэж буй хосыг анзаарч харсан бол та зөв сонголт хийжээ! Та хайр дурлалын харилцаанд эрх тэгш байдлыг эрхэм­лэдэг, хэн хэнийхээ хувийн орон зайд халдахыг хүсдэггүй нэгэн юм. Ихэнхдээ та аз жаргалд умбасан харилцааг бүтээдэг эсвэл та өөртэйгөө төгс тохирох нэгэнтэй хэрхэн учрахаа сайн мэддэг.
  2. Хоёр мод
    Хайр танд бэрх­шээлийг даван туулах шалгуур гэж санагддаг. Та илүү их бэрхшээлийг даван туулах тусам, төдий чинээ сайхан хайрыг мэдэрнэ гэдэгт итгэдэг. Та хамтрагчдаа итгэхийг хүсдэг бас өөрийн чинь итгэлийг олж аваасай гэж боддог. Тийм учраас та хайр дурлалын харилцаанд түрүүлж, ямар нэгэн алхам бодлогогүй хийхээс сэргийлдэг.
  3. Сахалтай эрийн царай

Зургаас та энэ дүрсийг харсан бол та хэд хэдэн сонголтын өмнө тулгарч ирээд байгаа бөгөөд хайр дурлалын асуудлаа хараахан шийдэж амжаагүй байна гэсэн үг юм. Танд магадгүй ганцаараа амьдрах нь илүү амар санагддаг байж мэдэх юм. Учир нь илүү бага асуудалтай нүүр тулгарна.
Хэдий тийм боловч сэтгэлзүйчид энэ мэдрэмжийг тодорхой хугацааны дараа байх­гүй болно гэж үздэг байна. Таны хариулт ямар байхаас хамаарч, харгалзах хариулт нь сэтгэлзүйчдийн танд өгч буй мэдээлэл гэдгийг санаарай. Хэрэв дээрх тестийн хариулт таны үзэл бодолтой таарахгүй байвал, та шударгаар “Би хайрын тухай юу гэж боддог вэ” гэх асуултад хариулаарай. Таны хэлэх хариулт магадгүй таныг гайхшруулж ч болох юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ирэх сарын эхний долоо хоногт бүх музей үнэ төлбөргүй үйлчилнэ

Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, утга зохиол, урлагийн бүтээлээр хүүхэд,

2025-02-25

Төрийн соёрхолт Н.Наранбаатар энэ жилийн наадмын нээлт, хаалтын арга хэмжээг дэглэнэ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол

2025-02-19

Ёкозүна Хошорюүд зориулсан баярын парадад 25 мянга гаруй хүн оролцжээ

Сүмо бөхийн шинэ Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэнд зориулсан парад хоёрдугаар сарын 16-ны өдөр Чиба му

2025-02-17