Г.Сарангэрэл дахин хар тамхины хэрэгт холбогджээ

2021-03-29 737 0

Өмнө нь хар тамхины хэрэгт холбогдон, нийгмийг донсолгосон шуугианы эзэн болоод байсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэрэгт холбогджээ.

Тэрээр гуравдугаар сарын 21-нд олон улсын шуудангаар мөс гэх мансууруулах бодис авах гэж байгаад цагдаа нарт баригджээ. Уг хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар шалгаж байгаа аж. Тэрбээр өмнө нь буюу 2014 оны гуравдугаар сарын 2-нд Сүхбаатар дүүргийн нэгэн зочид буудлын гадаа нэр бүхий гурван хүний хамт машин дотроо хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан юм.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд хар тамхитай холбоотой хэрэг 30 орчим хувиар нэмэгдсэн гэсэн мэдээллийг албаныхан өгч байсан.
Тэгвэл ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар нь 2019 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус нийлүүлэлт, тээвэрлэлт, борлуулалттай холбоо­той үйл ажиллагаанаас нийт 99.313 грамм мансууруулах бодисыг илрүүлэн хурааж байжээ. Энэ нь 2017 оныхоос 4.3, 2018 онтой харьцуулахад гурав дахин өссөн тоон үзүүүлэлт юм. Мөн 2019 онд урд өмнө Монгол Улсад бүртгэгдэж байгаагүй хоёр төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлжээ.

Түүнчлэн хар тамхины хэрэгт холбогдогчдын 80 гаруй хувь нь 19-35 насны залуус байдаг аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15