Ардчилсан намын дарга хэн болох вэ?

2021-03-28 953 0

АН-ын даргын сонгуулийн санал хураалт явагдаж байна. Ардчилсан намын даргыг сонгох цахим сонгуулийн санал хураалт өнөөдөр 10.00-22.00 цагийн хооронд үргэлжилнэ. Тус намын даргын цахим сонгуульд таван нэр дэвшигч өрсөлдөж байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Ц.Оюунгэрэл, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, АН-ын дэд дарга Ц.Уртнасан, АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр нар АН-ын даргын төлөө цахим сонгуульд нэр дэвшиж байна.

Мөн нөгөө талд Ардчилсан намын даргын сонгууль уламжлалт цаасан хэлбэрээр болох ажээ. Цар тахлын үед баримтлах халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөж, санал хураалтыг зохион байгуулах зохицуулалтыг сайн хийсэн болохыг Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос мэдээлэв.

2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн УОК-ын шийдвэрийг үндэслэн “улаан бүс”-д орсон аймгууд болох Архангай, Баянхонгор, Завхан, Булган, Дархан, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Завхан, Увс, Хөвсгөл, Төв аймагт Ардчилсан намын даргын сонгуулийн урьдчилсан санал хураалтыг гуравдугаар сарын 27-ны өдрийн 12:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл зохион байгуулжээ. Үлдсэн аймаг, орон нутагт Ардчилсан намын даргын сонгууль хуваарьт өдрөө буюу гуравдугаар сарын 28-ны өдрийн 09:00-22:00 цагийн хооронд, уламжлалт цаасан хэлбэрээр зохион байгуулагдаж буй аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10