Монгол Улс дахь КОВИД-19-ийн шалтгаант нас баралтын тоо 6 болоод байна

2021-03-27 1456 0

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 361 тохиолдол шинээр батлагдсан болохыг ХӨСҮТ-ээс мэдээлсэн билээ. 

Тэгвэл коронавируст халдварын улмаас нэг хүн нас барсан байна. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Нэг харамсалтай мэдээ байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 73 настай эрэгтэй,  БНХАУ улсын иргэн коронавируст халдварын улмаас нас барснаар Монгол Улс дахь КОВИД-19 шалтгаант нийт нас баралтын тоо 6 болж байна.  

Халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед бүгд хийж чадах зүйлсээ хийж байж эдийн засаг, эрүүл мэндээ аварч чадна” гэсэн юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10