Сонгуулийн дараа АН хоёр хуваагдах нь тодорхой болов

2021-03-27 938 0

АН-ын даргын сунгаанд оролцож буй нэр дэвшигчдийн сурталчилгааг өчигдөр хаасан. Маргааш АН-ын гишүүд тус намын даргыг сонгох сонгуульд саналаа өгөх ёстой.

Хоёр тусдаа зарлагдсан, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн хоёр сонгуулийн нэг нь цаасаар, нөгөө нь цахимаар явах ёстой. Ц.Тувааны талд дөрөв /О.Амартүвшин. О.Цогтгэрэл, С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа/, С.Эрдэнийн зарласан сонгуульд таван нэр дэвшигч /М.Тулгат, Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, Ц.Уртнасан, Ч.Өнөрбаяр/ нар өрсөлдөж байгаа.

Сануулахад эхний дөрвөн нэр дэвшигч энэ сарын 4,5-нд бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан. Хорь гаруй хоног сурталчилгаагаа хийчихсэн. Харин сүүлийн таван нэр дэвшигчийн хувьд 19-нд нэр дэвшигчээр бүртгүүлж, 20-нд нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад 21-нээс сурталчилгаагаа эхлүүлсэн. Сурталчилгааны хугацаа ердөө зургаа хоног байсан гэсэн үг.

Сүүлд бүртгүүлсэн нэр дэвшигчдийн хувьд сурталчилгааны хугацаа богино байгаа нь сул тал болж байсан бол маргааш болох санал хураалтад сонгуулийн систем буюу цахим санал хураалт тэдний давуу тал болж эхэллээ.

УОК-ийн шийдвэрээр маргааш өглөө 06.00 цагаас эхлэн халдварын тархалт өндөртэй аймгуудад /Өмнөговь, Дорноговь, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Увс/ бэлэн байдлын зэргийг ахиулж “улаан” түвшинд шилжүүлэхээр болсон. Энэ шалтгаанаар дээрх аймгуудад цаасаар авах сонгуулийн урьдчилсан санал хураалт явуулж эхэлснийг АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга асан И.Мөнхжаргал /Ц.Тувааны тал/ мэдээлжээ. Товчхондоо цаасаар авах санал хураалт хоёр өдөр үргэлжилнэ гэсэн үг. Энэ нь намын гишүүдийн дунд эргэлзээ үүсгээд байна.

Харин С.Эрдэнийн талаас зарласан цахим сонгуулийн хувьд орон зайн хязгаарлалт байхгүй тул гишүүд өөрсдөө хүсвэл хөндлөнгийн ямар нэг нөлөөгүйгээр 100 хувь саналаа өгөх боломжтой. Саналыг гар утасны аппликейшн, вэбээр болон гар утаснаасаа шууд буюу мессежээр өгөх гурван хувилбартай. Гишүүд өөрт боломжтой нөхцлөөр байгаа газраасаа саналаа өгнө гэсэн үг.

Харин аль сонгуулийн дүнг Дээд шүүх бүртгэж авах нь дараачийн буюу шүүхийн асуудал болж хувирна. Хэдийгээр намын тамга С.Эрдэнэд бий боловч сонгуулийн дүнгээ албажуулж, шүүхэд бүртгүүлж чадаагүй тал нь заавал гомдол гаргаж таарна. Шүүхийн маргаан даамжирвал АН ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй байх магадлалтай. Тэр нь ч бараг дээр болж байх шиг.

Сануулахад, өнгөрсөн пүрэв гаригт /2021.03.25/ АН-ын дарга С.Эрдэнэ нэгэн цочмог мэдэгдлийг хийсэн нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамаатай байв. Ерөнхийлөгчийн шахалтаар хуулийн байгууллага өөрийг нь жил тойрон шалгаж, эргэн тойрных нь хүмүүсийг барьж хорьсон, хийгээгүй хэрэгт гүтгэж яллагдагчаар татсан тухай. Мөн энэ сарын 1-ний өдөр ЕТГ-ын дарга асан З.Энхболд дуудаж, прокурорт өргөдөл гаргуулсан, гурван цагийн дараа Ерөнхийлөгчийн шадар туслах түүнийг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон бичгийг өмгөөлөгчид нь гардуулсан. Сая гурав хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 22-нд дээд шатных нь прокурор хэргийг дахин сэргээсэн, энэ хооронд ДСХ-ны дарга асан И.Мөнхжаргал нарын хооронд ямар яриа хөөрөө болсон тухай.  

Өөрт нь тохоод байгаа хоёр хэрэгт С.Эрдэнэ хамаатай эсэх нь хуулийн асуудал боловч харин тэр хэргүүдийг Ерөнхийлөгчийн даалгавраар хааж, нээж байгаа нь бол факт. Энэ ажил бүр өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн гэхээр С.Эрдэнийн АН-ын даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр огцорч, Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээр томилсон үетэй давхцаж байгаа юм. Өнгөрсөн наймдугаар сард товлогдсон байсан АН-ын дараачийн даргыг сонгох сонгууль өнөөдрийг хүртэл хойшилсон нь ийм шалтгаантай байж ч болох юм.

Ямартай ч С.Эрдэнийн хувьд АН-ыг хуваах гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ц.Туваан нартай эвлэрэхгүй гэдгээ энэ мэдэгдлээр зарлачихлаа. Сонгуулийн дараа АН хоёр хуваагдах нь тодорхой болов. Х.Баттулга ба Анти Баттулга гэдэг хоёр нам үүсэх юм байна. АН ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх нь бүр хоёр, гуравдугаар асуудал боллоо.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19