Замын-Үүд боомтод сэжигтэй нэг зорчигчийг эмнэлэгт, 105 хүнийг галт тэргэнд тусгаарлаад байна

2020-02-12 2160 0

Замын-Үүд боомт дээр 02.11-ний өдрийн 20:00 цагийн орчимд  Хөх хот-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр зорчиж явсан нэг иргэнийг халдварт өвчний сэжигтэй байж болзошгүй гэж үзэн тусгаарлажээ. Зорчигч 37.4 хэмийн халуунтай байсан ба БНХАУ-ын Сэчуан мужид 14 хоног туршлага судлаад буцаж явжээ. Уг тохиолдол Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтаар илэрсэн ба холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч түр тусгаарлаад байна.

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Замын-Үүд боомтод хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд тус галт тэргээр зорчиж явсан зорчигч, төмөр замын ажилтан нийт 105 хүнийг галт тэргэнд нь түр тусгаарлан, хамгаалалтад аваад байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

У.Хүрэлсүх: Ард түмний захиалгаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг өргөн барьсан

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх  УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн талаар байр сууриа илэрх

2026-04-15

АТГ: Д.Тогтохсүрэнгээс хахуулийн 250 сая төгрөгийг хураан авсан

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын

2026-04-14

Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас нь тооцож олгоно

Ерөнхий сайд Н.Учрал Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, салбарын ажилтан, албан хаагчид

2026-04-14