Төрийн банкны бүх гүйлгээ 36 цаг хүртэлх хугацаанд түр зогсоно

2021-03-26 876 0

Төрийн банк нь технологийн шинэчлэлт хийж байгаа тул өнөөдөр орой буюу 2021 оны 03 дугаар сарын 26-аас 27-ны өдөрт шилжих шөнийн 00:00 цагаас эхлэн 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 12:00 цагийн хүртэл /36цаг хүртэлх хугацаанд/ Төрийн банкны цахим банк, АТМ, салбар нэгжүүд ажиллахгүй болохыг анхааруулж байна.

Технологийн шинэчлэлт хийгдсэнээр харилцагчийн мэдээллийн аюулгүй байдал сайжирч, дансны дугаарлалт олон улсын нэгдсэн дугаарлалт/IBAN/-д шилжих бөгөөд цаашид системийн найдвартай, тасралтгүй байдлыг хангах боломжийг бүрдүүлэх юм.

Иймд эрхэм харилцагч та бүхэн тус хугацаанд буюу энэ амралтын өдрүүдэд хийгдэх гүйлгээгээ урьдчилан төлөвлөхийг хүсье!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

МҮБХ-ы АНУ дахь салбар холбоог улсын начин Л.Нямсүрэн тэргүүлнэ

Монголын Үндэсний Бөхийн холбооны салбар холбоо байгуулах анхдугаар хурал 2026 оны 4 дүгээр сарын

2026-04-10

“Витсамо фрут жүүс” ХХК их хэмжээний химийн аюултай бодис хадгалж байжээ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын болон Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны аравдугаар

2026-04-10

“Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо болно

“Зөв гэр бүл-Зөв хүүхэд-Зөв нийгэм” уриан дор эмэгтэйчүүдийн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, идэ

2026-04-10