Буриадын Соёлын яам Бадма, Чагдар хүүхэлдэйн киног дэмжихээр болжээ

2021-03-26 1252 0

Бадма, Чагдар хэмээх буриад хөвүүдийн хөгжилтэй түүхийг өгүүлэх хүүхэлдэйн киног Буриадын Соёлын яамнаас дэмжихээр болжээ.

Ийнхүү хөвүүд Буриад хэлийг хөгжүүлэх төлөвлөгөөнд тус нэмрээ хүргэж эхэлж байна. 

Хүүхэлдэйн цувралыг бүтээсэн, Буриад улсын “Ульгэр” Хүүхэлдэйн театрийн уран сайхны удирдаач, найруулагч Эрдэни Жалцановтай манай сайтад өгсөн ярилцлагадаа “Би Сартуул буриад хүн. Бидний өвөг дээдэс Завхан нутаг орчмоос гурван зуугаад жилийн тэртээ Буриадад нүүж ирсэн. Сартуул буриад халх аялгатай хамгийн төстэй. Бидний ёс заншил, ахуй соёлд ч адилхан зүйл их байдаг. Манай Зэд аймаг Сэлэнгэ аймагтай хиллэдэг болоод ч тэр үү бид монголоор бусад буриадаас илүү сайн ярьдаг. 

Хүүхдүүд багаасаа цэцэрлэг, сургуульд орос хэлээр сурна. Хорь, сонгоол, булгад, ага гэх мэт буриад аялга бий ч буриадууд голдуу оросоор ярих юм. Буриад монголоо мэдэхгүй буриадууд ч их. Дараагийн бүтээлүүдээ энэ маягаар улам баяжуулах төлөвлөгөөтэй. Бадма хорь буриадаар, Чагдар сартуул буриадаар ярьдаг” хэмээж байсан юм. 

Буриад найруулагч маань эхнэр, охины хамтаар хүүхэлдэйн цувралыг бүтээсэн бөгөөд Буриад төдийгүй Монгол, Өвөр Монгол, Халимаг, Европ, Америк, Австрали, Солонгос, Япон зэрэг орны үзэгчдийн хүртээл болжээ.

Дашрамд, Буриадын “Ульгэр” хүүхэлдэйн театрын уран сайхны удирдагч Эрдэни Жалцановыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын төрийн дээд шагнал “Найрамдал ” медалиар шагнаж байсан билээ. 

Буриад хөвүүд Бадма, Чагдар хоёрын хөгжөөнтэй түүх нийт 11 анги үзэгчдийн хүртээл болоод байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улс тунхагласны түүхт 100 жилийн ойн барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн бай гардана

Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож бай

2024-11-22

“Талын түмэн адуу” фестиваль энэ сарын 21-нд болно

Хэнтий аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Талын түмэн

2024-11-13

Дархан аварга А.Сүхбатыг нэг сая төгрөгөөр торгожээ

УИХ-ын гишүүн асан, Дархан аварга А.Сүхбат хоёр машин, арав гаруй хүний хамтаар Увс аймгийн Өндөрхан

2024-11-07