Баянхонгор аймагт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, улбар шар түвшин рүү шилжжээ

2021-03-25 1556 0

Баянхонгор аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Тус аймагт коронавирусийн халдварын нэг тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар “Өвөрхангай аймгийн Хужирт сумаас Баянхонгор аймагт 20 иргэн нэвтэрсэн. “Сэмжид Хужирт” рашаан сувиллаар үйлчлүүлсэн 5 иргэн үүнд багтаж байгаа юм. Тус сумаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд шууд шилжүүлж, шинжилгээг Улаанбаатар хот руу явуулаад байсан.

Энэ шинжилгээний хариу гарч “Сэмжид Хужирт” сувилалд амарсан нэг иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж манай аймаг улбар шар түвшин рүү шилжлээ.

68 настай иргэн нь энэ сарын 15-21-ний хооронд тус рашаан сувилалд амарсан байна. Эрүүл мэндийн байгууллагаас нэгдсэн эмнэлгийн тусгаарлан эмчлэх тасагт шилжүүлж эмчилгээг эхлүүлээд байна. Одоогоор биеийн байдал хэвийн.

Аймгийн төвийн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Мөн төрийн болон үйлчилгээний байгууллагуудыг тусгай цагийн горимд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.

Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмийг нарийн баримтлан аль болох гэртээ байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна” хэмээн мэдэгдлээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

АТГ: Д.Тогтохсүрэнгээс хахуулийн 250 сая төгрөгийг хураан авсан

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын

2026-04-14

Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас нь тооцож олгоно

Ерөнхий сайд Н.Учрал Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, салбарын ажилтан, албан хаагчид

2026-04-14

Нөөцийн махны худалдах үнийг 2000-3000 төгрөгөөр нэмэхээр боллоо

Мах бэлтгэн нийлүүлдэг ААН-үүдийн зүгээс дэлхий нийтэд үүсээд буй шатахууны асуудлаас үүдэн тээвэрлэ

2026-04-09