Маргааш 16:00 цагт гамшгийн аюулаас сэргийлэх дуут дохио дуугарна

2021-03-24 1454 0

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир “Манай улсын Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах арга хэмжээг зохион байгуулах өдөр болгон зарласан байдаг. Өнөөдрийн хувьд мэргэжлийн байгууллагуудтай хамтран газар хөдлөлтийн сургалтыг зохион байгуулж байна.

Иргэдэд газар хөдлөлтийн гамшгийг ойлгуулах, ямар хэмжээний хохирол учирдаг зэрэг олон талын мэдлэг, мэдээллийг хүргэх зорилготой сургалт явуулдаг.

Маргааш 16:00 цагт автоматаар гамшгийн аюулаас сэргийлэх дуут дохио дуугарна. Иймд иргэд айж сандрах хэрэггүй.

Газар хөдлөлтийн хүчирхийллийг мэдрэх станцууд байдаг. Тухайн станцуудад зохиомлоор чичирхийлэл мэдрүүлэх ажлыг зохион байгуулна. Улаанбаатар хотын хэмжээнд баригдаж байгаа барилгатай холбоотой зураг төсөл гэж бий. 1-5 давхрын барилгуудад нийслэлийн онцгой байдлын комисс болон бусад мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажилладаг.

Өндөр барилгууд мөн зураг төслийн дагуу баригдах ёстой. Эдгээр баригдсан барилгуудын аюулгүйн гарц, орцыг нээлттэй байлгадаг эсэхэд онцгой байдлын байгууллагаас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг хийдэг. Зөрчил гаргасан аж ахуйн нэгж, албан байгууллагуудад Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авдаг.

Ер нь тухайн барилгад гал түймрийн аюултай нөхцөл байвал үйл ажиллагааг нь хязгаарлах зэрэг арга хэмжээ авдаг. Олон жилийн насжилттай барилгуудад мэргэжлийнхэн дүгнэлт гаргадаг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьдаг. Оршин суугчдыг нүүлгэх зэрэг асуудал яригддаг ч онцгой байдлын байгууллагаас шийдвэр гаргахгүй. Нийслэл хариуцна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зо

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02