Сумогийн 71 дэх Ёкозүна Какүрюү М.Ананд зодог тайлахаар болжээ

2021-03-24 679 0

Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд зодог тайлахаар болжээ. Энэ талаар Японы сүмогийн холбоо мэдээллээ.

Какүрюү М.Ананд бэртгэлийн улмаас гурван башё дараалан барилдалгүй өнжсөн юм. Үүнээс улбаалан өнгөрсөн оны Арванхоёрдугаар сард сүмогийн холбооны ёкозүнагийн зөвлөлөөс анхааруулга өгч байжээ.

Хамгийн сүүлд Какүрюү М.Ананд 2020 оны харү башёд бүтэн барилдсан юм.

Олон башё алгассан сүмогийн дээд цолтонд анхааруулга өгсөний дараа хүчээр зодог тайлуулдаг дэг байдаг.

Ёкозүна Какүрюү М.Ананд нь өдгөө 35 настай. 2001 онд 16 настайдаа Японд ирж, тэр жилээ Кюшүгийн дэвжээнд анх удаа гарч байжээ.

Өнгөрсөн онд тэр Япон улсын иргэн болсноо зарласан юм. Тэрээр цаашдаа Какүрюү нэрээрээ Сүмогийн холбоонд үлдэн, ажиллах аж. Учир нь ёкозүна цолтон зодог тайлаад нэрээрээ 5 жил холбоонд ажиллах эрхтэй байдаг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Наадмын нээлтийн арга хэмжээг 21 аймгийн иргэд төв талбай дээрээ шууд үзнэ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Тулгар төр

2025-07-01

Жүжигчин Гэрэлмаагийн тоглосон дүрүүдийг амилуулсан “нууц хатагтай” хэн байв?

Дуу хоолой, дууны өнгө гэдэг хэлэх гэснийг хүний сэтгэл зүрхэнд хүргэж чаддаг шидтэй. Үүний ганцха

2025-07-01

Какурюү М.Ананд “Отаваяма” дэвжээгээ нээлээ

Японы мэргэжлийн сумогийн 71 дэх аварга Какурюү М.Ананд “Отаваяма” дэвжээгээ Токио хотын Сүмида

2025-06-25