М.Оюунчимэг гишүүний хүү Б.Энхмөрөнг ажлаас нь чөлөөлжээ

2021-03-24 1182 0

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөнг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргын үүрэгт ажлаас нь өнөөдөр чөлөөлсөн байна.

Тэрээр өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэсэн мэдээлэл байна.

Нийгмийн зүгээс түүнийг УИХ-ын гишүүний хүү гэдэг утгаар нь биш, харин тус албан тушаалд очихдоо төрийн албаны шалгалт өгөөгүй, сонгон шалгаруулалтад ороогүй нь буруутгах шалтгаан болж байсан юм.

Мөн энэ асуудалтай холбоотойгоор эрх баригч МАН-аас ч албан тушаалаас нь чөлөөлөх чиглэлийг холбогдох албаныханд хүргүүлсэн байжээ. Цаашид аливаа томилгоог улс төрийн өнгө аясаар биш, хууль журмын дагуу зохион байгуулахыг анхааруулжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10