ШУУРХАЙ: Завхан аймгийн Улиастай суманд ХӨЛ ХОРИО тогтоолоо

2021-03-24 794 0

Биeийн тамир, спортын улсын хорооны томилолтоор Улаанбаатар хотоос Баянхонгор аймгаар дамжин 3 сарын 23-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд ирсэн 5 иргэнээс 3 иргэний түргэвчилсэн оношлуурын хариу “Тод эeрэг” гарчээ.

Эдгээр иргэд өчигдөр “Завхан” буудалд байрласан бөгөөд “Загасан нүд” рeсторан, Усан бассейны саун, караокeд орсон байна. Дээрх иргэдийн хавьтлыг тогтоох зорилгоор Улиастай суманд 2021 оны 3 сарын 24-ний өдрийн 14:00 цагаас эхлэн хөл хорио тогтоож, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Мөн хавьтлуудыг тогтоож, шинжилгээний хариу гартал Улиастай сумын сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Сэмжид сувилалд амраад ирсэн Тосонцэнгэл сумын 1 иргэний PCR шинжилгээний хариу өнөөдөр ЭEРЭГ гарсан тул аймгаас ажлын хэсэг, шуурхай арга хэмжээний баг газар дээр нь ажиллахаар гарсан байна.

ЗАВХАН АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Мега” төслүүдийг гацаанаас гаргах хуулийг энэ долоо хоногт батална

УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганаар “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай”

2026-05-04

Т.Аубакир: Уралдааны явцад 343 хүүхэд мориноос унаж, 5 нь хүнд бэртэл гэмтэл авсан 

Хаврын морин уралдаанууд эхэлж байгаатай холбогдуулан ГБХНХ-ын сайд Т.Аубакир хурдан морины уралда

2026-05-01

З.Мэндсайхан: Иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь буцаан олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын

2026-04-29