ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг цуцалсан нь зөв үү?

2021-03-22 1669 0

Боловсролын сайдын тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг цуцалсан.  

2020-2021 оны хичээлийн жилийн бүтэц ёсоор сурагчид энэ сарын 29-өөс дөрөвдүгээр сарын 5-нд амрах хуваарьтай. Харин Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар сурагчдын улирлын амралтыг цуцалж, нийслэлд теле болон цахим хичээлийг, орон нутагт танхимын сургалтыг үргэлжлүүлэн оруулахаар боллоо.

Сурагчдад хичээлийн хоцрогдол их байгаа учир Гуравдугаар сарын 29-өөс Дөрөвдүгээр сарын 5-ны өдрийг хичээллэж өнгөрүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. 

Харин багш нар болон сурагчдын дийлэнх нь улирлын амралтыг цуцалсан нь зөв шийдвэр биш хэмээн үзэж байна. Цахимаар хичээллэх үед гар утас, таблет, компьютерийн хэрэглээ эрс нэмэгдэж, ихээхэн ачаалал авч байна гэж тэд үзжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10