24 цагийн хугацаанд Улаанбаатарт 143, Хөвсгөл аймагт 5, нийт 148 тохиолдол бүртгэгдлээ

2021-03-20 1157 0

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит мэдээллээр коронавируст халдварын 148 тохиолдол бүртгэгдсэнийг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн хоногт 15293 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 148 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 4806 болж байна.

Дотоодын халдварын 148 тохиолдлын 143 нь Улаанбаатарт, 5 нь Хөвсгөл аймагт бүртгэгдсэн. 143 халдвар авсан хүнээс 137 нь ойрын хавьтал байна. Үлдсэн 11 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. 

Сүүлийн хоногт 55 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3351 боллоо.  Өнөөдрийн байдлаар нийт 1359 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1200, хүндэвтэр 146, хүнд 9, нэн хүнд 3 хүн байна.

Халдварын нөхцөл байдал өдөр ирэх тутам хүндэрч байгаа. Тиймээс хувь хүмүүс нийгмийн харилцаагаа багасгах хэрэгтэй” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Анхан шатны ЭМБ-уудад олгох санхүүжилтийг иргэний нас, оршин суугаа байршлаас хамааран тооцно

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, арга, журам шинэчлэгдэж, Эр

2026-04-16

Улаанбурхан өвчний тохиолдол 14.5 мянга болж, 17 хүн нас баржээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, о

2026-04-06

“Дэлхийн аутизмын өдөр”-ойлгож, хайрлаж, хүндэлцгээе!

“4 сарын 02” энэ өдөр бол “Дэлхийн аутизмын өдөр” юм. Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс бо

2026-04-02