АНУ 11 сая цагаачид албан ёсны оршин суух эрх олгоно

2021-03-19 1171 0

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим энэ пүрэв гарагт цагаачлалын тухай хоёр хуулийн төслийг батлахаар санал хураалт явуулж, олонхийн саналаар дэмжсэн байна.

Эхнийх нь American Dream and Promise Act of 2021 буюу бага насандаа эцэг, эхээ даган АНУ-д ирсэн ч албан ёсны оршин суух эрхгүй цагаачид болон албадан эх оронд нь буцаахаар шийдвэрлэсэн цагаачдад байнгын оршин суух эрх олгох хуулийн төсөл юм.

Энэхүү хуулийн хүрээнд нийт 4.4 сая цагаадад албан ёсны оршин суух эрх олгох юм.

Хоёр дахь хуулийн төсөл болох Фермийн ажиллах хүчийг шинэчлэх тухай хуулиар одоо ХАА-н салбарт ажиллаж буй ажилчид, тэдний гэр бүлийнхэн нь үргэлжлүүлэн тус салбартаа ажилласнаар албан ёсны оршин суух эрхтэй болох юм.

Батлагдсан хоёр хуулийн төслийн хүрээнд АНУ-д оршин суудаг нийт 11 сая цагаачдад албан ёсны оршин суух эрх олгох боломж хуулийн хүрээнд бүрдэж байгаа юм.

Эх сурвалж:CNN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03