Коронавируст халдварын үед ашиглахаар 1240 ор нөөцөд бэлдсэн нь бүгд дүүрч, 400 ор шинээр дэлгэсэн

2021-03-19 838 0

“Халдварын тоо хоногт 200-аас давбал бүх нийтийн хөл хорио тогтооно”. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг ингэж мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд COVID-19-ийн батлагдсан тохиолдол хоногт 100-аас давж, тогтмол өсөх хандлагатай байгаа нь дээрх мэдэгдлийг хийхэд хүргэсэн бололтой. Өнөөдөр л гэхэд коронавирусийн халдварын 160 тохиолдол батлагдлаа.  

Мөн халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор эмнэлгийн орны асуудал хүндэрч, хөнгөн хэлбэрийн өвчтнүүдийг гэрээр эмчлэх хувилбар ч яригдаж байна.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг “Коронавируст халдварын үед ашиглахаар 1240 ор нөөцөд бэлдсэн нь бүгд дүүрч, 400 ор шинээр дэлгэсэн. Халдварын тархалт нэмэгдсээр байгаа тул аль болох бүх нийтийн хөл хорио тавихгүйгээр  хүн ам шигүү суурьшсан, халдварын эрсдэл бүхий хороонд хэсэгчилсэн хязгаарлалт хийж байна.

Гэвч өдөрт бүртгэгдэх халдварын тоо 200-аас дээш нэмэгдээд эхэлбэл гамшгийн үеийн УЛААН ТҮВШИНД шилжиж, хөл хөдөлгөөнийг 80-90 хувьд барьж, бүх нийтийн хөл хориог тогтоохоос өөр аргагүйд хүрнэ. 

Засгийн газраас бүх нийтийн хөл хорио тогтоохгүй гэх амлалтдаа хүрэхийн тулд нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг дордуулах алхам хийхгүй. Эмнэлгийн ор нэмэхээс гадна эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа тасалдаж болохгүй тул анхаарч ажиллана” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06