Дуучин Нара “Шинэ Өлгий” аян эхлүүлжээ

2021-03-17 1789 0

Дуучин Нара төрөх эмнэлгийн өлгийг шинэчлэх аян эхлүүлснээ зарлалаа. Тэрээр “Бунжаагийн долоон насны баяр сайхан болж, олон мэндчилгээ хүлээн авлаа, маш их баярлалаа.Харин хүүгийнхээ өлгийг хараад “Эх Үрсийн Баяр” угтан шинэ цагийн шинэ Монгол иргэнд зориулан “Шинэ Өлгий” аянг зохион байгуулъя гэж шийдлээ.

Манай төрөх эмнэлгүүдийн өлгий өнгөө алдсан, элэгдэж хуучирсан байдгийг бид мэднэ. Та бүхэн нэг кофе авах мөнгөө энэхүү аянд зориулснаар өөрсдийн хайртай үр ач, түүнчлэн олон мянган шинэ Монгол иргэдийг шинэ, дулаан өлгийд хайр дүүрэн өлгийдүүлэх боломжийг бүрдүүлэх юм” гэжээ.

Түүнчлэн энэхүү аянаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжин бүтээгдэхүүнийг нь сонгохоо амлаж, “Бүх данс хөтлөлтийг ил тод шилэн байдлаар хөтлөх болно” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Чамин Чука” тоглолт дээрээ 20 кг жинтэй дээлээр гоёжээ

Дуучин, СТА Э.Чулуунчимэг. “Хамгийн хөдөлмөрч”, “Хамгийн тууштай”, “Хамгийн олон удаа Монгол орноо т

2026-05-08

Сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Халтар царайт”-ын Стерлитад “хэт ойртсон” гэх шалтгаанаар цагдаад бороохойдуулж байжээ

Угаас хүн гэдэг амьтан хэн нэгнийг үлгэрлэн дуурайж басхүү хэн нэгний нөмөр нөөлгөөр өсөж өндийд

2026-04-28

Дорнын их найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадам болно

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наад

2026-04-21