Голомт үүсэж, халдвар тархах эрсдэлтэй болсон хороодыг танилцуулж байна

2021-03-17 1279 0

Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний бүлэг энэ сарын 5-16-ны өдөрт бүртгэгдсэн “Ковид-19” халдварын 947 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолж байгаа юм.

Тэдний тусгай аргачлалаар тооцоолж гаргасан судалгаагаар зарим газарт голомт үүсэж, халдварын тархалт ихсэх хандлагатай байгаа аж.

Сүүлийн 14 хоногт илэрсэн халдварын тохиолдлын мэдээлэлд тулгуурласан судалгаагаар төвийн зургаан дүүргийн зарим хороонд төв голомт үүсэж, халдвар тархах эрсдэлтэй болжээ. Тодруулбал,

  • -Чингэлтэй -6, 13, 14
  • -Сүхбаатар -6, 9, 10, 11, 15
  • -Баянзүрх -8, 14, 16, 18, 25, 26, 28
  • -Хан-Уул -15, 16, 21
  • -Баянгол -4, 5, 6, 25
  • -Сонгинохайрхан -5, 6, 18, 35 дугаар хорооны нутагт дэвсгэрт халдварын голомт үүсэж, халдвар тархах өндөр магадлалтай байна.
  • Иймд дээрх хорооны иргэд халдвар хамгаалын дэглэмээ чанд сахин, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07

Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 5

2026-08-07

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06