Ж.Эрдэнэбат ирэх пүрэв гарагт тангарагаа өргөж “хамгаалалт”-д орно

2021-03-15 1280 0

Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр цагдан хоригдож,  улмаар сонгуульд ялсан Ж.Эрдэнэбат ирэх пүрэв гарагт буюу гуравдугаар сарын 18-нд УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулахаар болсон байна.

Ж.Эрдэнэбат УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог Сэлэнгэ аймгаас сонгогдсон бөгөөд өнгөрсөн есөн сарын турш хоригдож саяхан суллагдаад байгаа билээ. Энэ сарын 3-нд Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээг өөрчлөн, батлан даалтад гаргасан.

Энэ нь түүнд УИХ-ын гишүүний тангарагаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулах боломжийг хуулийн хүрээнд олгосон гэсэн үг аж.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон, гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, зургаан жил хорих ял оногдуулсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэллээ

Өнөөдрөөс иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сан

2026-06-16