Шинжилгээний хариугаа хүлээлгүй Архангай аймаг руу зорчсон иргэний хариу ЭЕРЭГ гарчээ

2021-03-15 1151 0

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 122 шинэ тохиолдол нэмэгдэж, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 4083 боллоо. Шинээр батлагдсан 122 тохиолдлоос 117 нь ойрын хавьтал бол, таван хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлал үргэлжилж байна.

  • -Улаанбаатар хотод 118
  • -Завхан аймгийн Шилүүстэй суманд хоёр
  • -Төв аймгийн Зуунмод суманд нэг тохиолдол
  • -Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэнд тус тус халдвар илэрсэн байна.

Мөн өнөөдөр 30 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Батлагдсан тохиолдлын тоо 100-аас буухаа байсан энэ цаг үед иргэдийн хариуцлага маш чухал. Гэтэл зарим иргэд эрсдэлтэй алхмыг хийсээр байна.

Өчигдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 14-ний ням гарагийн өглөө Улаанбаатар хотоос Архангай аймгийн Хайрхан сум хооронд гурван иргэн хувийн автомашинтай зорчжээ.

Эдгээр гурван иргэний нэг нь PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй гарч, улмаар замд нь шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ.

Хайрхан сумын Онцгой комисс батлагдсан тохиолдлыг суманд нэвтрүүлэлгүй, халдвар хамгааллын дэглэм баримтлан буцаах үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын дуудлагад шуурхай хариу арга хэмжээний мэргэжлийн баг ажиллаж, өвчтөнг хүргэх ажиллагааны баг өглөө 07:00 цагт Хайрханаас Улаанбаатар руу хөдөлсөн байна. Мөн ЗӨСТ-ийн Эцсийн халдваргүйтгэлийн баг, ЭМГ-ын ахлах тархвар судлаач Хайрхан суманд ажиллаж байна хэмээн Архангай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06