10 гаруй аймгийн 46 суманд 548 хүн төөрч сураггүй алга болсноос 467-г нь эсэн мэнд олжээ

2021-03-15 879 0

Ихэнх нутгийг хамарсан хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас орон нутагт иргэд сураггүй алга болсон асуудлаар ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон  цаг агаарын гамшигт үзэгдлийн үеэр салхины хурд 20-24 м/с, зарим үед 30-34 м/с хүрч ширүүссэн байна. Хүчтэй шороон болон цасан шуурганы улмаас Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Завхан, Увс, Төв, Хөвсгөл зэрэг 10 гаруй аймгийн 46 суманд нийт 548 хүн төөрч сураггүй алга болсон бөгөөд ОБЕГ-аас бүх хүч бие бүрэлдэхүүнээ дайчлан ажиллаж, төөрч алга болсон 467 хүнийг эсэн мэнд олсон байна.

Өнөөдөр 10.00 цагийн байдлаар үлдсэн 81 иргэнийг хайх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа ба эдгээр иргэдийн 68 нь Дундговь аймгийн иргэд аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15

Морьт харвааны морьдыг хулгайлсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас Монголын үндэсний морьт харвааны тамирчдын 18 агтыг хулгайлсан х

2026-04-14