Салхи, шуурганы улмаас 7 иргэн сураггүй болж, “Баян Айраг” ХХК-ийн 9 гэр нурж, байшингийн дээврийн төмөр хууларчээ

2021-03-14 872 0

Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас Архангай,  Баянхонгор, Төв, Завхан, Булган, Ховд, Увс аймгуудад иргэд цасанд суусан, сураггүй алга болсон дуудлага иржээ.

Тодруулбал, 03 дугаар сарын 14-ний өдрийн 15:00 цагийн байдлаар нийт 14 хүн төөрсөн, сураггүй болсон гэх дуудлага ирсэн ба 7  иргэнийг эсэн мэнд олсон бол 7 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

Баянхонгор аймгийн Богд суманд 2, Архангай аймгийн Батцэнгэл суманд 1,  Төв аймгийн Сүмбэр суманд 2 иргэнийг тус тус  эрэн хайх ажиллагаа явагдаж байна.

 Цасанд суусан гэсэн дуудлагаар Увс аймгийн Улаангом, Тариалан, Өндөрхангай сумын нутагт автомашинтай зорчиж явсан 3 автомашин, 13 иргэний аюулгүй байдлыг хангажээ.

Түүнчлэн Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн нутагт 3 дугаар сарын 13-ны өдрийн 17:10 цагийн орчимд 3 айлын гэр нурсан бол  Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт  багийн нутагт дэвсгэрт байрлах  “Баян Айраг” ХХК-ийн 9 гэр нурж, нэг байшингийн дээврийн төмөр хууларчээ.

Эх сурвалж: ОБЕГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох захирамж гаргажээ

Говь-Алтай аймаг сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлажээ. Улсын хэмжээнд х

2024-11-25

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19