Малчид 2022 оноос өмнө шимтгэлээ нөхөн төлж, 5 жилийн өмнө тэтгэвэрт гарах боломжтой

2021-03-13 1164 0

 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн өндөр насны тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулжээ.

Энэ онд 13.5 мянган малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгож, тэдний тэтгэвэрт 44.6 тэрбум төгрөг зарцуулах аж.  

Ямар нөхцөлийг хангасан малчин өндөр насны тэтгэврээ 5 жилийн өмнө тогтоолгох вэ?

55 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй; 50 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй.

Малчин-даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо ямар баримт бичиг бүрдүүлэх вэ?

Малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн малчин-даатгуулагч нь дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:

  1. Тэтгэвэр тогтоолгох өргөдөл;
  2. Нийгмийн даатгалын дэвтэр;
  3. Иргэний үнэмлэхний хуулбар;
  4. Даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр болон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр;
  5. Тэтгэвэр тогтоолгох 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, цалин хөлсний тодорхойлолт;
  6. Үндэсний статистикийн хорооны “Мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллого”-нд жил бүр хамрагдсан малчин өрхийн бүртгэлийн хуулбар;
  7. Малчин өрхийн гишүүний бүртгэл, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  8. Эмэгтэй малчин-даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тохиолдолд гэр бүлийн баталгаа, эсхүл архивын лавлагаа, шүүхийн шийдвэр;
  9. 1995 оноос хойш Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу албан журмын даатгалд даатгуулсан малчин-даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, баталгаажилт  нь зохих журамд заасан  шаардлагыг хангаагүй тохиолдолд түүний малчнаар ажилд авсан, чөлөөлсөн тухай тушаал, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа зэрэг болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Дамдинням: Дайны уршгаар ОХУ-аас он дуустал АИ92 шатахууны нийлүүлэлтийг хязгаарласан

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хангамж, нийлүүлэлтийн талаар м

2025-10-22

Морингийн даваанд “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барина

Нийслэлийн хэмжээнд гурван төвлөрсөн хогийн цэгт нийлүүлж буй нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин бо

2025-10-22

Х.Нямбаатар: Борлуулалтын цэгүүдийн түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Нийслэлд түлш борлуулах цэгүүд

2025-10-21