Хувийн сургууль, цэцэрлэгийн төлөөлөл танхимын сургалтыг эхлүүлэх хүсэлт гаргажээ

2021-03-09 929 0

Монгол Улсын хэмжээнд хувийн хэвшлийн 167 ерөнхий боловсролын сургууль, 506 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.

Тэдний төлөөлөлтэй Боловсрол, шинжлэх ухааны сайд болон холбогдох газар, хэлтсийн дарга нар өнөөдөр цахим уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Боловсролын тухай багц хуулийн төсөл, Ковидын үеийн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа гэсэн хоёр үндсэн сэдвээр талууд санал солилцсон юм.

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын хуулийн төсөлд ирүүлсэн саналыг нэгтгэх үүргийг холбогдох албаныханд өгсөн юм. Цар тахлын үеийн хичээл сургалтын тухайд хувийн сургуулиуд онлайнаар хичээлийн агуулгаа үзэж байгаа бөгөөд сурагчдын хамрагдалт 90 хувь, эцэг эхчүүдийн сэтгэл ханамж 85 хувь гэсэн судалгаа хийжээ.

Хувийн сургууль, цэцэрлэгийн төлөөлөл танхимын сургалтыг эхлүүлэх, хувьсах зардлыг шийдвэрлэх, багш нарыг шинжилгээ болон вакцинжуулалтад хамруулах хүсэлтийг тавилаа.

Сургуулийн өмнөх боловсрол буюу хувийн цэцэрлэгийн тухайд 39 мянган хүүхдийг энэ хичээлийн жилд сургаж байна. Энд 5 гаруй мянган багш ажилчид ажиллаж байгаа юм. Хүүхдийн цэцэрлэгт хамрагдах хугацаа 3-4 жил байдаг боловч хүүхдүүд суурь төлөвшлийн 70-80 хувийг 6 хүртэлх насандаа авдаг учир хамгийн чухал боловсролын байгууллага болохыг сануулж байлаа. Нэг багшид ногдох хүүхдийн тоо чанарт нөлөөлж байгаа болон нийгмийн баталгаанаас хувийн сургууль, цэцэрлэгийн багш нар хоцрогдож байгааг энэ уулзалтын үеэр хэлж байлаа.   

Салбарын сайдын зүгээс тоглоомын дүрмийг тодорхой байлгахаа амлаад хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллахыг урилаа. Өрсөлдөж биш хамтарч хөгжинө гэдэг зарчим дээр талууд санал нэгдэж байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

СХД-ийн 3 дугаар хороо спорт цогцолбортой боллоо

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил дуусаж, улсын ко

2025-09-11

А.Амартүвшин: Зөвхөн гар утасны аппаар нүүрс худалдан авдаг болно, хагас коксын нэг шуудай нь 5000₮

НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар н

2025-09-09

Г.Занданшатар: 2027 оноос  НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь буюу 10 хувийг буцаан олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуул

2025-09-02