Төрийн ордноос илэрсэн тохиолдлын ойрын хавьтал болох 80 иргэнээс одоогоор халдвар илрээгүй

2021-03-09 1041 0

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.09/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Төрийн ордонд үйлчилгээний ажил эрхэлдэг иргэнээс халдвар илэрсэнтэй холбоотойгоор шаардлагатай арга хэмжээ авч, тухайн иргэний хавьтлууд болох 80 иргэнээс шинжилгээ авахад одоогоор халдвар илрээгүй байна” гэлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 6464 хүнд шинжилгээ хийснээс 36 шинэ тохиолдол батлагдлаа. Үүнээс:

-33 хүн нь Улаанбаатар хотод

-гурав нь Төв аймагт бүртгэгджээ.

34 хүн нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байгаа бол хоёр хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын  нийт батлагдсан тохиолдлын тоо 3372 болж, сүүлийн 24 цагт 177 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт 2765 хүн эмчлэгдэж, эдгэрэлт 82 хувьтай байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Өсөхбаяр допингийн давж заалдах комисст хандан өргөдөл гаргажээ

Үндэсний их баяр наадмаар найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас

2026-01-19

Хотын даргыг нийслэлийн иргэд сонгодог болох өргөдөлд 6597 хүн гарын үсэг зуржээ

Улаанбаатар хотын захирагчийг иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох тухай хуулийн төсөл санаач

2026-01-19

Ж.Чинбүрэн: ДОХ-ын халдвартай 12 иргэнийг хяналтаас алдсан нь үнэн

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн томуу, томуу төст өвчин болон холбогдох бусад асуудлаар мэдээлэл өгл

2025-12-25