“Шилдэг кино” төрөлд нэр дэвшсэн анхны гадаад кино болох “Parasite” 4 Оскар хүртлээ

2020-02-10 3099 1

92 дахь Оскарын үдэш Азиудын үдэш болж, Өмнөд Солонгосын кино ертөнц түүхэнд бичигдлээ. Кино найруулагч Бон Жун Хогийн бүтээл “Parasite” буюу “Шимэгч” кино энэ оны Оскарын наадамд зургаан төрөлд нэр дэвшиж, дөрвөн шагналын эзэн боллоо. Тэр тусмаа тухайн жилийн хамгийн гайхалтай бүтээлд олгодог “Шилдэг кино” шагналыг хүртлээ. 

Энэ үдэш “Parasite” бүтээл нь “Гадаад хэл дээрх шилдэг кино”, “Шилдэг эх зохиол”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг кино” төрлөөр ДӨРВӨН Оскар хүртлээ.

Оскарын наадамд “Шилдэг кино” төрөлд анх удаа гадаад кино нэр дэвшиж, “Parasite” бүтээл шалгарлаа.

Найруулагч Бон Жун Хо “Би Мартин Скорсезегийн киног үргэлж үзэж, түүнээс суралцдаг байсан. Миний хувьд Оскарт нэр дэвших нь л нэр төрийн хэрэг байсан. Үүнийг хүртэнэ гэж хэзээ төсөөлсөнгүй” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03