Боловсролын байгууллагын хэсэгчилсэн хөл хорионоос болж дэлхий даяар 214 сая хүүхэд хичээл завсарджээ

2021-03-07 1317 0

Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын Хүүхдийн сан улс орнуудыг сургууль, боловсролын байгууллагын үйл ажиллагаагаа халдвар хамгааллын дэглэмийг сахиулан нээхэд уриаллаа.

Дэлхий дахинд 168 сая хүүхдийн суралцах эрх цар тахлын улмаас ямар нэг хэмжээгээр зөрчигдөж буйг илэрхийлж 168 ширээ, мөн тооны үүргэвч байрлуулжээ.

НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлснээр 14 улс орон тутмын ес нь боловсролын байгууллагынхаа үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сараас хойш хаалттай байлгажээ.

Мөн дэлхий даяар 214 сая хүүхэд боловсролын байгууллагын хэсэгчилсэн хөл хориогоос болж хичээл нь завсардсан байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес ”Хүүхдүүд сургуульгүй хоёр дахь жилтэйгээ золгож байгаа нь эмгэнэл юм” хэмээн ярьж,  хүүхдүүд дахин нэг жилийн хугацааг сургуульгүйгээр тэсэх боломжгүй учир боловсролын байгууллагуудыг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан нээх хэрэгтэйг уриалсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гавьяат багш С.Шаарийбуу: Би олон жил дотогшоо уйлсан, харин өнөөдөр гадагшаа уйллаа

Ерөнхий сайд Н.Учрал Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав, гавьяат багш С.Шаарийбууд  гу

2026-06-19

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хөрсөн дээр -5 хэмийг давж, цочир хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр буюу 19-20-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв а

2026-06-19