Энэ сарын 14-нд товлогдсон Улсын харцага цолтнуудын барилдааныг цуцалжээ

2021-03-06 1174 0

Энэ сарын 14-нд Монгол бөхийн өргөөнд болохоор товлоод байсан Монгол Улсын харцага цолтой бөхчүүдийн барилдааныг цуцалжээ.

Хорио цээрийн үеийн түр журамд зааснаар, 128, 256 бөхийн барилдаан гурав, дөрөвдүгээр сард зохион байгуулах боломжгүй гэсэн байна. Иймд тус холбооноос хорио цээрийн үеийн түр журмын дагуу 8-10 бөх оролцох цуврал барилдааныг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Монголын Үндэсний бөхийн холбоо “Грийн шоу продакшн”-тай хамтран “Хийморь” төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа тухай бид өмнө мэдээлсэн билээ.

Уг төслөөр шинэлэг хэлбэрийн, онц сонирхолтой, шагналын сан өндөр, бөх сонирхогчдын таашаалд нийцсэн энэ цагийн идэр залуу улс, аймгийн цолтой шилдэг бөхчүүдийн цуврал барилдаан зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03