Ковидын улмаас хамгаалалтад авсан хороо, байрны байршлууд

2021-03-06 1141 0

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл өгч, нийслэлийн хэмжээнд хамгаалалтад авсан байршлуудыг танилцууллаа.

Тэрбээр “Өнөөдрийн мэдээлэлд өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтагч нараас авсан шинжилгээний хариу ороогүй байгаа. Бид тайвшрах болоогүй гэдгийг анхааруулъя. Шинжилгээний хариу удаж байна гэдэг гомдол санал их ирж байна. Салбар лабораториудад хиймэл ачаалал их үүсч байна. Улсын Онцгой комиссоос албан байгууллага, эмнэлгээр үйлчлүүлэхдээ PCR шинжилгээ өгөх шаардлагагүй гэдгийг зохицуулж өгсөн.

Гэтэл зарим байгууллагууд 72 цагийн шинжилгээг шаардаж байна.

2021 оны гуравдугаар сарын 5-ны 17:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд есөн байршлыг хамгаалалтад авч, тусгаарлаад байна.

-Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороо, “Орчлон хороолол-2” -ын 33 дугаар байр, тус дүүргийн 16 хорооны 26 дугаар байр,

-Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Хийморь” хотхоны 13, 74Г байр,

-Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Рапид харш” хотхоны 7 байрны нэгдүгээр орц, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Үндсэн хуулийн цэцийн 481 дүгээр байр, тус дүүргийн “Буянт-Ухаа 2” хорооллын 1042 тоот байр,

-Баянгол дүүргийн тавдугаар хороо 119 дүгээр байр хоёрдугаар орц, тус дүүргийн зургадугаар хороо 42 байрны хоёрдугаар орц, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо 17 дугаар байрны гуравдугаар орцыг хамгаалалтад авсан байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гавьяат багш С.Шаарийбуу: Би олон жил дотогшоо уйлсан, харин өнөөдөр гадагшаа уйллаа

Ерөнхий сайд Н.Учрал Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав, гавьяат багш С.Шаарийбууд  гу

2026-06-19

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хөрсөн дээр -5 хэмийг давж, цочир хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр буюу 19-20-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв а

2026-06-19