“Чингис хаан” ОУНБ-д нүүлгэн шилжүүлэхэд 60.9 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай

2021-03-06 1048 0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Хөшигийн хөндийд байрлах Шинэ нисэх онгоцны буудалтай танилцлаа.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тавдугаар сарын нэгнээс агаарын хилээ нээхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тавдугаар сарын 1-ээс хил нээх нь вакцинжуулалтад хамрагдсан иргэдийг хүлээж авахад Монгол Улс бэлэн гэдгээ илэрхийлэх нэг зорилготой. 

Долдугаар сарын 1-ээс шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа эхэлнэ гэх байдлаар Японы талтай харилцан уулзалт хийж байна” гэв.

Холбогдох мэргэжлийнхний хэлж буйгаар 24 цагийн дотор шинэ нисэх онгоцны буудал руу нүүх боломжтой бөгөөд нислэгийн хуваарь алдагдахгүй аж. 

Харин хуваарьт нислэг гүйцэтгэгч дотоодын агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг “Чингис хаан” ОУНБ-д нүүлгэн шилжүүлэхэд нийт 60.9 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10