Л.Оюун-Эрдэнэ: Хэлбэр талд нь бус агуулгад нь ач холбогдол өгөхийг хүсэж байна

2021-03-06 795 0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудалтай танилцлаа.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр өөрийнх нь хэлсэн зүйл олны анхаарлыг татсан сэдэв болсонд дараах тайлбарыг өглөө.

Тэрээр “Жендэрийн үндэсний хорооны хурал дээр хэлсэн үг нийгэмд хэлэлцүүлэг өрнөх шалтгаан болсон байсан. Засгийн газраас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр далайцтай ажил хийе хэмээн хэлэлцсэн. Түүнд Ерөнхий сайдынхаа хувьд 3-4 асуудал хөндсөн.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг баяр гэхээс илүүтэй эрхийг нь хамгаалах чиглэлд анхаарч, тэмдэглэе гэж үзсэн. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд эмэгтэйчүүд цэргийн алба хаадаг талаарх Норвегийн жишээг дурдсан. Түүнийг нь тасалж аваад нийгэмд буруу ойлголт төрүүлсэн байна лээ.

Нөгөөтэйгүүр эрчүүдийн дундаж нас эмэгтэйчүүдийнхээс даруй 10 насаар багассан нь анхаарал татаж байна. Өчигдөр яригдсан жишээнүүд нийгэмд буруу, зөрүү ойлголт төрүүлсэнд уучлалт хүсье. Эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Баярынх нь өмнө бухимдуулсан бол уучлаарай. Хэлбэр тал дээр биш агуулгад ач холбогдол өгөхийг хэвлэл мэдээлэл болон ард иргэдээс хүсэж байна“ гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15