Т.Ням-Очир: Одоогоор хичээлийн жилийн бүтэц өөрчлөгдөөгүй ч 06-р сарыг бүтэн ашиглахыг үгүйсгэхгүй

2021-03-03 2044 0

Орон нутаг дахь сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын байгууллагууд энэ сарын 01-ээс танхимын сургалтаа эхлүүлээд байгаа. Харин Нийслэлийн тухайд энэ сарын 15 уу, ирэх сарын 01 нь үү гэдэг нь тодорхойгүй байгаа билээ.

Нийслэлд хичээл сургалтын үйл ажиллагаа хэрхэн явагдах талаар БШУЯ-ны бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Нийслэлийн Онцгой комисс болон мэргэжлийн байгууллагууд зөвшөөрөл өгвөл бүх боломж байна. 12 дугаар ангийнханд давтлага өгч болно гэвэл БШУЯ хүлээж авахад бэлэн. 1, 2, 5, 9 дүгээр ангийнхныг танхимын хичээлд хамруулъя гэсэн ч хүлээж авахад бэлэн.

Хамгийн гол нь коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээ авах цэгүүд ерөнхий боловсролын сургуулиудад байрлаж байна. Хэрэв танхимын сургалтыг эхлүүлэхээр шийдвэрлэвэл цэгүүдийг өөр газарт шилжүүлэх арга хэмжээг холбогдох байгууллага авах ёстой.

PCR шинжилгээний цэгүүд байрлаж байхад дэргэд нь давтлага орж таарахгүй тул зохицуулалтаа нийслэлээс хийж байж, бодлогын яам нь дэмжиж, чиглэлээ тодорхойлно.

Сурагчдын хоёрдугаар улирлын амралт гуравдугаар сарын 29-өөс дөрөвдүгээр сарын 5-нд байх учиртай. Гэхдээ гуравдугаар сарын 15-аас хойш багш нар болон эрдэмтэн судлаачидтайгаа хэлэлцэж байж, хичээлийн жилийн бүтцээ өөрчлөх үү, хэвээр үлдээх үү гэдгийг шийднэ.

Хэрэв нөхцөл байдал дээрдэж, өвчлөл хумигдвал зургаадугаар сарыг бүтэн ашиглахыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд багш нарын ээлжийн амралт болон цалин хөлсний асуудлыг зохицуулна.

Гэхдээ тухайн үед нөхцөл байдал ямар байхыг урьдчилан таамаглах аргагүй тул одоо тодорхой шийдвэр гаргах боломжгүй. Мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг харж байж шийдвэрээ гаргана” гэсэн тайлбөр өгчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох захирамж гаргажээ

Говь-Алтай аймаг сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлажээ. Улсын хэмжээнд х

2024-11-25

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19