Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг хамгийн их буюу 82.6 хувиар өсжээ

2020-02-10 1698 0

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.

Монгол Улсын анхан шатны шүүхүүд 2019 онд эрүүгийн 13427 хэрэг, иргэний 43397 хэрэг, захиргааны 1747 хэрэг, зөрчлийн 18398 нийт 76969 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 15366 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 17829 хүнд зөрчлийн шийтгэл оногдуулж, 1302 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 3162 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеэс 7.0 хувиар, захиргааны хэрэг 1.7 хувиар, зөрчлийн хэрэг 36 хувиар тус тус өсөж, иргэний хэрэг 11.1 хувиар буурсан байна. Давж заалдах шатны шүүх 2019 онд эрүүгийн 2286 хэрэг, иргэний 3082 хэрэг, захиргааны 1416 хэрэг, зөрчлийн 363 хэрэг, нийт 7147 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Хяналтын шатны шүүх 2019 онд эрүүгийн 927 хэрэг, иргэний 1332 хэрэг, захиргааны 608 хэрэг, нийт 2867 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн байна. Шүүхээс 21.5 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү мэдээллийг задалж үзвэл, залилах, хүчиндэх, дээрэмдэх зэрэг зарим хүнд гэмт хэргийн тоо өссөн дүнтэй байна.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

·Хүнийг алах гэмт хэрэг 9 хэргээр буюу 5.1 хувиар;

·Хүчиндэх гэмт хэрэг 46 хэргээр буюу 16.3 хувиар

·Хулгайлах гэмт хэрэг 118 хэргээр буюу 7.6 хувиар,

·Дээрэмдэх гэмт хэрэг 15 хэргээр буюу 5.0 хувиар,

·Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 71 хэргээр буюу 1.2 хувиар,

·Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 117 хэрэг буюу 11.5 хувиар,

·Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 95 хэргээр буюу 82.6 хувиар,

·Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 4 хэргээр буюу 7.1 хувиар,

·Залилах гэмт хэрэг 151 хэргээр буюу 33.3 хувиар,

·Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт 42 хэргээр буюу 32.8 хувиар тус тус өссөн байна. Харин хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг 27 хэргээр буюу 7.7 хувиар буурсан байна.

Урьд ял шийтгүүлсэн хүний тоо өсөв

Монгол Улсын анхан шатны шүүхээс нийт 13011 хүн, 4 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар өссөн үзүүлэлт юм.

Ял шийтгүүлсэн нийт 13011 хүнийг зарим бүлгээр авч үзвэл ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өмнөх оноос 68 хүн буюу 4.9 хувиар, урьд ял шийтгүүлсэн хүний тоо 391 буюу 15.0 хувиар, өсвөр насны хүний тоо 58 хүнээр буюу 19.2 хувиар тус тус өссөн байна. Мөн бүлэглэж үйлдсэн хүний тоо 9.9 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний тоо 11.9 хувиар тус тус буурчээ.

Ял шийтгүүлэгчдийн дотор 18-29 насны ял шийтгүүлэгчид 5444 байгаа нь нийт ял шийтгүүлэгчдийн 41.8 хувийг эзэлж байна.

Гэмт хэргийн улмаас 16520 хүн, 284 төрийн байгууллага, 99 компани, 2 хоршоо, 10 төрийн бус байгууллага хохирсон байна.

Иргэний хэрэг 11.1 хувиар буурав

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 4758 хэрэг буюу 9.9 хувиар буурсан байна. Иргэний хэрэг ийнхүү буурахад ажилласан жил тогтоосон маргаан 4147 хэргээр буюу 35.5 хувиар, гэрээний эрх зүйн маргаан 197 хэргээр буюу 1.5 хувиар, гэрээний бус үүрэгтэй холбоотой маргаан 85 хэргээр буюу 6.8 хувиар, банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой маргаан 456 хэргээр буюу 28.6 хувиар, гэрлэлт цуцалсан маргаан 209 хэргээр буюу 7.1 хувиар, ажлаас үндэслэлгүй халагдсан маргаан 285 хэргээр буюу 30.2 хувиар, цалин хөлсний маргаан 141 хэргээр буюу 22.1 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 445 хэргээр буюу 12.6 хувиар, хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 742 хэргээр буюу 35.8 хувиар тус тус буурсан байна.

Захиргааны нийт хэрэг 1.7 хувиар өсөв

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 109 хэрэг буюу 6.7 хувиар өссөн байна. Төрийн албаны маргаан 63 хэргээр буюу 18.8 хувиар, газрын маргаан 87 хэргээр буюу 20.9 хувиар, ашигт малтмалын маргаан 26 хэргээр буюу 16.9 хувиар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 16 хэргээр буюу 24.6 хувиар тус тус буурсан байна.

Харин төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 80 хэргээр буюу 2.3 дахин, тендерийн маргаан 13 хэргээр буюу 21.3 хувиар, татварын маргаан 31 хэргээр буюу 52.5 хувиар, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 13 хэргээр буюу 59.1 хувиар тус тус өссөн.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг өмнөх оны мөн үеэс 34 хэргээр буюу 2.5 хувиар өсөж, хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг 81 хэргээр буюу 11.8 хувиар буурсан байна.

Шүүхээс шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг 36.0 хувиар өсөв

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд 2019 онд харьяаллын дагуу зөрчлийн 17629 хэргийг шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 769 шийдвэрийг хянаж, нийт 18398 зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс харьяаллын дагуу 17990 хүнд холбогдох 17656 хэргийг хүлээн авч, 17629 хэргийг хянан шийдвэрлэж, тайлант хугацааны эцэст 27 хэргийн үлдэгдэлтэй, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан тохиолдол гараагүй байна.

•ЗтХ-ийн 14.7-5 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэг нь хамгийн их дүнтэй шийдвэрлэгдсэн бөгөөд нийт хэргийн 43 хувийг дангаараа эзэлж байна.

•ЗтХ-ийн 5.2 дугаар зүйлд заасан Танхайрах зөрчил 2 дахин өссөн.

Давж заалдах шатны шүүх: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүд тайлант хугацаанд 391 зөрчлийн хэрэг хүлээн авч, 17 хэргийг хүлээн авахаас татгалзан буцааж, 363 хэргийг хянан шийдвэрлэж, 11 хэргийн үлдэгдэлтэй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18