100 насны төрсөн өдрөөрөө 100 жилийн ойн медаль гардсан буурай

2021-03-01 1007 0

Улс төрийн ууган хүчин Монгол Ардын намын 100 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр 100 насны төрсөн өдөр нь тохиож буй өндөр настан, МАН-ын ахмад зүтгэлтэн Жүгдэрийн Цэрэн гуайд баяр хүргэж, МАН-ын 100 жилийн ойн медиалиар шагналаа.

Тэрбээр “1921 оны Ардын хувьсгал  бол өнөөгийн Монгол улсын суурийг бий болгосон. Тэр үеийн манай ахмадуудын эрэмгий зориг, эрч хүч, ухаан өнөөгийн нийгмийг бидэнд үлдээж өгсөн.  Нийслэлийн МАН-ын даргын хувиар намын ахмад зүтгэлтэн Ж.Цэрэн гуай танд төрсөн өдрийн баярын мэнд хүргэж, эрүүл энхийг хүсье. Мөн ойн баярын мэнд хүргэе” гэлээ.

Өндөр настан Ж.Цэрэн нь 1921 оны гуравдугаар сарын 1-нд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн. Түүний аав Жүгдэр нь Булган аймгийн Түшиг сумын анхны нэгдлийн даргаар ажиллаж байжээ. Ж.Цэрэн гуай “МАН-ын 100 жилийн ойн баярын мэндийг намын бүх гишүүндээ хүргэе” гэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07