Харцага цолтнуудын барилдаан 3-р сарын 14-нд зохион байгуулагдана

2021-02-28 811 0

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос зохион байгуулагддаг олон барилдаанууд цар тахлын улмаас цуцлагдаад байгаа. Онцгой дэглэмийн энэ үед спортын уралдаан тэмцээнд оролцох тамирчдын тоо,  зохион байгуулагдах хэв маяг өөрчлөгдөж байгаатай холбогдуулан үндэсний бөхийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, бөхчүүдийн нийгмийн асуудалд анхаарал хандуулах, бөхийн барилдааныг зохион байгуулах эрх үүргийнхээ дагуу МҮБХ “Грийн шоу продакшн”-тай хамтран “Хийморь” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.

Тус төслөөр шинэлэг хэлбэрийн, онц сонирхолтой, шагналын сан өндөр, бөх сонирхогчдын таашаалд нийцсэн энэ цагийн идэр залуу улс, аймгийн цолтой шилдэг бөхчүүдийн цуврал барилдааныг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Эхний барилдаанд Монгол Улсын харцага цолтой бөхчүүд оролцох бөгөөд барилдаан 2021 оны 03-р сарын 14-ний ням гарагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах юм байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“The HU” хамтлагийн Увс аймагт тоглох тоглолтын VIP суудал 1 сая төгрөгийн үнэтэй

Монголын Хүннү рок урсгалыг дэлхийд таниулсан “The HU” хамтлаг анх удаа орон нутгийн үзэгчдэд зориул

2025-07-02

Наадмын нээлтийн арга хэмжээг 21 аймгийн иргэд төв талбай дээрээ шууд үзнэ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Тулгар төр

2025-07-01

Жүжигчин Гэрэлмаагийн тоглосон дүрүүдийг амилуулсан “нууц хатагтай” хэн байв?

Дуу хоолой, дууны өнгө гэдэг хэлэх гэснийг хүний сэтгэл зүрхэнд хүргэж чаддаг шидтэй. Үүний ганцха

2025-07-01