Л.Энх-Амгалан: Тэтгэвэрт гараад 1-2 жил болсон багш нараа давтан сургалтын ажилд дайчилъя

2021-02-27 60 1

Засгийн газрын ээлжит хуралдаанаар аймаг, сум, тосгон, багийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм баримтлан энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс танхимаар эхлүүлэхээр шийдвэрлэсэн.  

Үүнтэй холбоотойгоор холбогдох шийдвэрүүдийг танилцуулах, хэрэгжилтийг хангах цахим уулзалтыг БШУЯ-аас аймаг, сумдын Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, ЕБС-ийн захирал, сургалтын менежерүүдтэй хийсэн юм.

Энэ үеэр Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хичээллээгүй байх үедээ мөнгөө түрүүлээд авчихсан их, дээд сургуулиуд сургалтын төлбөрийг дараагийн улиралд нь шилжүүлэх, хичээл сонгох нэрийдлээр мөнгө авдаг асуудлыг болиулахаар ажлын хэсэг томилсон байгаа. Энэ нь тодорхой үр дүнд хүрнэ байх.

Цар тахалтай холбоотойгоор боловсролын салбараас 170 гаруй тэрбум төгрөгийн төсвийг татсан гэдгийг эцэг эхчүүддээ ойлгуулахыг хүсье. Төгсөх ангийн хүүхдүүдийн давтан сургалт, хичээл нөхөлтөд анхаараарай. Давтан сургалтын асуудалд орон нутагт байгаа тэтгэвэрт гараад 1-2 жил болсон багш нараа дайчилъя гэж бодож байна. Тодорхой санхүүжилтийн ямар эх үүсвэр байх талаар яаманд ажлын хэсэг гарч ажиллаж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • шалгалт авах бүртээ мөнгө төлдөг түүнийг ч болиулах хэрэгтэй.НАМАР очиход түвшин тогтооно гэж өчнөөн мөнгө төлүүлдэг.Үүнийг бас ойлгодоггүй шүү.БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ

Холбоотой мэдээ

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна

Өнөөдөр "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр" тохиож байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын

2026-04-30

“Эрдэнэс Тавантолгой” 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмши

2026-04-30

Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу Сүхбаатарын талбайг чөлөөлөхөөр боллоо

Ерөнхий сайд Н.Учралын албан даалгаврын дагуу Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгаж эхэлжээ.

2026-04-28