Б.Отгонбаяр: Цэргийн алба хаагчдын дунд харилцааны дүрмийн бус зөрчил гарсан байна

2021-02-26 664 0

Өнөөдөр цахим хуудаснаа цэргийн алба хаагч нар нэгнээ дарамталж, доромжилж буй бичлэг тарж, олон нийтийг бухимдуулаад байна. 

Үүнтэй холбоотойгоор салбарын сайд Г.Сайханбаяр Халагдсан цэргүүдэд хариуцлага тооцож, алба хаагчдаас уучлал гуйлгуулна” хэмээн хэлсэн. 

Мөн гараад буй асуудалтай холбоотойгоор Зэвсэгт хүчний жанжин штабын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр тайлбар хийлээ.

Тэрээр “Зэвсэгт хүчний 032 дугаар анги дээр 2019 оны Есдүгээр сарын сүүлээр цэргийн алба хаагчдын дунд харилцааны дүрмийн бус зөрчил гарсан байна. Энэхүү зөрчлийн шалтгаан, үр дагаврыг тогтоох ажлын хэсэг ажиллаж байна.

2019 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирсэн дайчид 2020 оны нэгдүгээр ээлжээр ирсэн хоёр алба хаагчтай дүрмийн бус харилцааны зөрчил гаргасан нь үнэн болох нь тогтоогдсон. Иймд хугацаат цэргийн алба хаагчдынхаа ар гэрийнхнээс уучлалт хүсэж байна.

Халагдсан цэргийн алба хаагчид маань аймаг, дүүргийн харьяалалд байгаа бөгөөд шалтгааныг тодруулахаар хууль хүчний байгууллагуудтай хамтран ажиллах болно. Хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхэн нь халдвар хамгааллын дэглэмээ баримтлан Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн үйл ажиллагаа, өдөр тутмын амьдрал, ахуй орчин нөхцөлтэй нь танилцах боломжтой” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох захирамж гаргажээ

Говь-Алтай аймаг сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлажээ. Улсын хэмжээнд х

2024-11-25

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19