Орон нутаг дахь цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг 03 сарын 01-ний өдрөөс танхимаар эхлүүлнэ

2021-02-26 1107 0

Аймаг, сум, тосгон, баг дахь цэцэрлэг, сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг гуравдугаар сарын 1-ний өдрөөс танхимаар эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.

Бэлтгэл ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сан, “Wash action” ТББ хамтран “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд COVID-19 болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” цахим сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад аймаг, сумдын цэцэрлэг, сургуулийн 4436 эмч, удирдах ажилтан хамрагдаж байгаа юм.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Боловсрол, шинжлэх ухааны сайдын баталсан цэцэрлэг, сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний удирдамжийг хэрэгжүүлэх, сургалтын орчныг эрсдэлгүй болгоход зайлшгүй авах арга хэмжээ, хийгдэх ажлуудыг тодорхойлох заавар, зөвлөмж, арга зүйг цахим сургалтаар өгч байна.  

Аймаг, сумдын 770 цэцэрлэгийн 132 мянган хүүхэд, 558 ерөнхий боловсролын сургуулийн 350 орчим мянган хүүхэд танхимаар хичээллэх юм.

Орон нутгийн цэцэрлэг, сургуулийн удирдлага, ажилтнуудад зориулсан цахим сургалт гуравдугаар сарын 4 хүртэл үргэлжилнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зо

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02