Монгол хэлний шалгалтыг тав, ЭЕШ-ыг зургаадугаар сарын дундуур зохион байгуулна

2021-02-25 1136 0

ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр эхэлж байна. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат “Та бүхэн help.eec.mn сайтаас ЭЕШ-тай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Монгол, Англи хэлний шалгалтын хувьд сонсоод ойлгох чадварын шалгалтыг нөхөх юм уу өөр хэлбэрээр зохион байгуулна.

Боловсролын үнэлгээний төвөөс чат бот ашиглалтад оруулж байгаа. ЭЕШ-д оролцогчид өөрийн гэсэн и-мэйл хаягтай байх нь чухал.

Сүүлийн 2 жилээс эхлээд ЭЕШ-д шууд засалтыг нэвтрүүлсэн. Шалгалт дууссаны дараа засалтыг шууд хийгээд лайваар үзүүлэх ажиллагааг зохион байгуулна.

100 орчим шалгатын байрыг бэлдэж байна. ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр өглөө эхэлсэн. Шалгуулагчийн иргэний үнэмлэх, арын фон нь цайвар цулгуй өнгөтэй цээж зураг байх шаардлагатай. Мөн шалгуулагч өөрийн и-мэйл хаягтай байх хэрэгтэй.

Нэг шалгалт 5,800, батламж 700 төгрөгийн үнэтэй. Төлбөр төлөх карт нь заавал тухайн шалгуулагчийн нэр дээр байх шаардлагагүй.

Овог, нэр, регистрийн мэдээлэл зөрсөн тохиолдолд сургуулийн сургалтын албанд хандсанаар манай үнэлгээний төвд мэдээлэл засагдана. Өмнөх жилийн төгсөгчид хувийн мэдээлэл зөрсөн бол заавал улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж байж дараа нь үнэлгээний төв дээр засагдах боломжтой.

ЭЕШ-ыг зургаадугаар сарын дундуур, Монгол хэлний шалгалтыг тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна” гэсэн мэдээллийг өглөө.

ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 25-аас дөрөвдүгээр сарын 20 хүртэл үргэлжилнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10